✍️Сайтад нэвтрэх, бүртгэл үүсгэх

www.upskill.mn сайтад шинээр бүртгэл үүсгэх, нэвтрэх заавар

📌 Сайтад бүртгүүлсний дараа бид таны бүртгэлтэй аккаунт дээр сургалтын эрхийг идэвхижүүлж өгөх боломжтой болно. 📌 Та өөрийн бүртгүүлсэн и-мэйл болон нууц үгээ ашиглан дараагийн удаа сайтад нэвтэрч хичээлээ үзэх тул өөрийн и-мэйл, нууц үгийг бусдад бүү задруулаарай. 📌 Бүртгэл үүсгэсний дараа өөр төхөөрөмжөөс холбогдох эсвэл logout хийсний дараа заавал НЭВТЭРЧ орж байж сургалтаа үзэхийг анхаарна уу.

https://upskill.mn/ сайтад анх удаа шинээр бүртгэл үүсгэхдээ баруун дээд буланд байрлах "НЭВТРЭХ" товч дээр дарна.

Бүртгэл үүсгэхдээ дараах хоёр аргаар үүсгэнэ.

1. Gmail эсвэл LinkedIn ашиглан бүртгэл үүсгэх

Нэвтрэх цонхны доод хэсэгт байрлах Gmail болон LinkedIn бүртгэлээ ашиглан шууд нэвтрэх боломжтой.

2. Бүртгэлийн форм бөглөж бүртгүүлэх

Хэрвээ Google болон LinkedIn ашиглахгүй гэвэл "БҮРТГҮҮЛЭХ" дээр дарж бүртгэлийн формыг бөглөж аккаунт үүсгэх боломжтой. Дараа нэвтрэхдээ өөрийн оруулсан и-мэйл, нууц үгээ ашиглан нэвтрэнэ.

3. Дашбоард - Таны профайл

Амжилттай нэвтрэхэд баруун дээд буланд "ДАШБОАРД" гэсэн хэрэг харагдана.

Энэ хэсэгт таны хувийн мэдээлэл болон бүртгүүлсэн сургалтууд, худалдан авалтын мэдээллүүд харагдана.

Last updated